Басмати будаа нь Өмнөд Ази, Энэтхэгээс гаралтай будааны төрөл юм. Басмати будаа нь амт, сайхан үнэрээрээ алдартай. Эрүүл мэндэд олон төрлийн ашиг тустай тул бусад сортын будаанаас илүү сайн байдаг.
1. Мөн басмати будаа нь байгалиасаа цавуулаг (gluten free) агуулдаггүй.
Ихэнх хүмүүсийн бие нь глютенийг боловсруулж чаддаг боловч зарим хүмүүс глютен агуулсан бүтээдхүүнээс үүдэлтэй аутоиммунны целиак өвчтэй (celiac disease) байдаг.
Ялангуяа БАМБАЙН ДАААВРЫН ДУТАГДАЛТАЙ хүмүүс глутенээс хэт мэдрэг буюу боловсруулж чадахгүй хүмүүс болсон байдаг.Тиймээс хоол хүнсний хэрэглээнээс хасахыг зөвлөдөг. Хэрвээ глютен нь хүний биед ороод бүрэн задраагүй тохиолдолд нарийн гэдэсний хананд бөөгнөрч, гэдэсний үслэг ханыг өөртөө наалдуулдаг. Үүнээс болоод хоол хүнсний шим тэжээлийг муу шимэгдүүлж, олон төрлийн гэдэсний хямрал болон үрэвсэл үүсгэдэг. Хамгийн ноцтой нь хүний биеийг витамин, эрдэс бодисын дутагдалд хүргэдэг.
Хүн бүр глютенийг хоолны дэглэмээс хасах албагүй ч, хэрвээ та эсвэл таны гэр бүлд арьсны өвчин (экзем, хайрст үлд, чонон хөрвөс), ходоод гэдэсний өвчин зовиур (ходоодны шүүрэл, тогтмол өтгөн хаталт, тогтмол ходоод өвдөх, гэдэс хийрхэх), байнгын толгой өвддөг зэрэг шинж тэмдэг илэрдэг бол багадаа 30 хоног хоолны цэснээсээ глютенгээ хасаад глютэнгүй буюу цавуулаггүй боловсруулсан басмати будааг хүнсэндээ хэрэглээд үзээрэй.
2. Боловсруулсан цагаан басмати будааны өөр нэг ашиг тус бол витамин В1 н агууламж юм. Энэ витамин нь хүний биед олон чухал үүрэг гүйцэтгэдэг. Bитамин B1 нь усанд уусдаг учир таны бие үүнийг хадгалж чаддаггүй. Тиймээс та хоол хүнсээр дамжуулан өдөр бүр хангалттай хэмжээгээр авах ёстой гэсэн үг юм. Ихэнхдээ "стрессийн эсрэг" витамин гэж нэрлэгддэг В1 нь таны биед стресстэй нөхцөлд тусалж, дархлааны системийг бэхжүүлдэг. Үүнээс гадна энэ витамин нь таны мэдрэлийн систем, тархины хэвийн үйл ажиллагаанд тусалдаг.
3. Бидний бие эрүүл чийрэг байхад эслэг хүнс хамгийн их ач тустай. Эслэг нь таргалалт болон бусад олон өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг. Учир нь, хоол хүнсийг цус руу сахар болгон шахагдах хурдыг багасгаж, биеэс гадагшлах үйл явцыг хурдасгадаг. Ингэснээр цусан дахь сахар болон холестерины хэмжээг хэвийн тэнцвэртэй байлгаж хоол боловсруулах эрхтэнд хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэж идэх дуршлыг бууруулдаг. Зарим нэг эслэг нь ашигтай бактеритай урвалд орж тослогийг бий болгосноор ходоодны хавдар болон хөхний хавдрын эрсдэлийг 40хувиар бууруулдаг. Тиймээс өдөрт багадаа 20 гр эслэг хэрэглэх нь зохистой гэж үздэг.
4. Төмөр нь цусны улаан эсийг нийлэгжүүлэх, хүчилтөрөгчийг биеэр дамжуулахад зайлшгүй шаардлагатай эрдэс юм. Цус багадалтын хамгийн түгээмэл шалтгаан нь төмрийн дутагдал байдаг тул хоол хүнсэндээ энэ бичил тэжээлийг хангалттай хэмжээгээр авах нь чухал юм.
Нэг порц (200 гр) чанасан басмати будаа нь ойролцоогоор 2.6 мг төмөр агуулдаг бөгөөд энэ нь таны өдөр тутмын хэрэглээний бараг 35% юм!
5. Бүх нүүрс ус танд муу биш! Нүүрс ус нь энгийн ба нийлмэл гэсэн хоёр үндсэн ангилалтай байдаг.
Цэвэршүүлсэн цагаан талх, чихэр зэрэг энгийн нүүрс ус нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлж, шим тэжээл багатай байдаг бол нийлмэл нүүрс ус нь ихэвчлэн эслэг болон витамин, эрдэс бодис зэрэг бусад бичил тэжээлээр баялаг байдаг.
Нийлмэл нүүрс ус нь биед удаан задардаг тул цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэггүй.
Басмати будаа нь нийлмэл нүүрс ус юм. Тэд задрахад удаан хугацаа шаардагддаг тул таныг удаан хугацаанд цатгалан байлгах хандлагатай байдаг. Энэ нь та өдрийн турш илүү тогтвортой энергитэй болно гэсэн үг юм
6. Басмати будаа нь хүчтэй антиоксидант шинж чанартай хоёр микроэлемент болох селен, манганаар баялаг юм.
Антиоксидантууд нь бие махбодид өвчин үүсгэгч чөлөөт радикалуудтай тэмцдэг. Нэг удаагийн 200 гр чанасан басмати будаа нь өдөрт хэрэглэх селенийн 14%, манганын 34% -ийг агуулдаг.
7. Өвөрмөц ургах нөхцлөөс шалтгаалан олон төрлийн будаа нь хүнцлийн агууламж өндөртэй байдаг. Басмати будаа нь хүнцэлийн агууламж хамгийн бага бөгөөд хоол хийхээсээ өмнө будаагаа сайтар зайлж эсвэл нэвт норгох нь зүйтэй байдаг. Энэ процесс нь үр тарианд агуулагдах хүнцлийн хэмжээг багасгахад тусалдаг. Харин манай боловсруулсан органик басмати будаа нь үйлдвэрийн аргаар угааж цэвэрлэсэн огт химийн бордоо хэрэглээгүй дээд зэргийн будаа юм.
Боловсруулсан органик басмати будаа нь эслэг ихтэй, олон төрлийн амин дэм, эрдэс бодис агуулдаг тул будааны хамгийн дээд сорт гэж болно.
Тиймээс дараагийн удаа хүнсний дэлгүүрт очихдоо 100% органик, боловсруулсан, угааж цэвэрлэсэн басмати будаа аваад туршиж үзээрэй!
Заантай басмати гэхээр андахгүй дээ
Үр тариа бүхэн гарал үүсэл, сорт, тариалалт, цэвэрлэгээ, органик гэдгээсээ хамаараад үнэ бүгд ижилгүй байдаг билээ.
Бид хамгийн сайн, хамгийн үнэтэй сорт гэж судалж байж албан ёсоор та бүхэндээ хүргэсэн юм шүү